Огноо, цагийн формат /Date and Time Formats/
Огноо, цагийг Эксел дээр янз бүрийн форматаар харуулж болдог байна. Огноо, цагийн форматыг ашиглахын тулд дараах үйлдлийг гүйцэтгээрэй.
1. A1 нүдийг сонго.
2. Хулганыхаа баруун товчийг дараад Format Cells мөрийг сонго.
3. Category гэсэн жагсаалтаас Date буюу Огноо гэсэн мөрийг сонгоод аль тохирох форматыг сонгоорой.
4. OK товчийг дар.
Санамж: Цагийн форматыг сонгохын тулд Category жагсаалтаас Time буюу Цаг гэсэн мөрийг сонгоно.
5. Огноо нь Эксел дээр 1900 оны 1 сарын 0 өдрөөс эхлэн тоологдох хоногийн тоон хэлбэрээр, харин цаг нь 0- оос 1 хүртэл утгын хооронд хадгалагддаг байна. Туршиж үзэхийн тулд A1, B1, C1 нүдний форматуудыг General буюу Ерөнхий болгон өөрчлөөрэй.
Санамж: 2016 оны 6 сарын 23-ны өдөр нь 42544 гэсэн утгатай болсон нь 1900 оны 1 сарын 0 өдрөөс хойш 42544 хоног өнгөрснийг, 0.25 гэсэн тоо нь өглөөний 6.00 цаг нь өдрийн цагийн ¼ өнгөрснийг илэрхийж байгаа юм.
6. Та цагийг 6:00 гэж оруулж болно. Гэхдээ Эксел цагийг автоматаар 6:00:00 AM гэж болгож байгааг томъёоны мөрнөөс харж болно. Цагийн AM формат нь үдээс өмнөх цагийг илэрхийлэх PM формат нь үдээс хойшхи цагийг тэмдэглэнэ.
7. C1 нүдний форматыг зөвхөн Огноо болгон өөрчил.
Санамж: C1 нүдний тоон утга нь 42544.25 хэвээр байгаа. Бид тоон утгын харагдах байдал, форматыг сольсноос биш тоон утгыг ямар нэг байдлаар өөрчлөөгүй.
8. Хэрвээ Огноо, Цагийн форматаас танд тохирох формат олдохгүй бол шинээр формат мөн үүсгэж болно.