Энгийн бутархай буюу /Fractions/
Энэ дасгалаар Эксел дээр энгийн бутархайг хэрхэн харуулдгийг үзэцгээе.
1. 1 бүхэл 4/7 бутархайг A1 нүдэнд оруулахын тулд A1 нүдэн дээр 1 4/7 гэж бичнэ. Харин 4/7 оруулахын тулд, 0 4/7 гэж шивнэ (бутархайн өмнө 0-ийг бичихгүй бол Эксел огноо бичиж байна гэж буруу таньдаг).
Харин нэг удаа бутархай тоо оруулсан нүдэн дээр өөр бутархай тоо, жишээ нь 5/7-г оруулахыг хүсвэл урдаа 0 авалгүйгээр шууд 5/7 гэж бичнэ. Бутархай тооны утгыг томъёоны мөрнөөс харж болно.
2. Бутархай тооны форматыг хэрхэн өөрчилж болохыг харцгаая. Үүний тулд А1 нүдээ сонгоод хулганыхаа баруун товчин дээр дарж Format Cells мөрийг сонгоно .
Ингэхэд Эксел Category цэснээс Fraction буюу Энгийн бутархай тооны форматын Up to one digit буюу Зөвхөн нэг нэгжээр харуулах хэлбэрийг автоматаар сонгосон байгаа нь харагдаж байна.
Санамж: Жишээ нь 4/11 гэсэн бутархайг A1 нүдэнд оруулахын тулд нүдний форматын Up to two digits буюу 2 хүртэл нэгжээр харуулах хэлбэрийг нь сонгоно. Харин 1/148 гэсэн бутархайг оруулахын тулд форматын Up to three digits буюу 3 хүртэл нэгжээр харуулах хэлбэрийг сонгоорой.
3a. Хэрвээ Эксел таны бутархай тооны утгыг харуулж чадахгүй тохиолдолд бүхэлчилдэг байна. Жишээ нь, хэрвээ та А1 нүдэнд 4/11 гэж оруулсан бол (гэхдээ нүдний формат нь бутархайн утгыг Up to one digit буюу нэг нэгжээр харуулах тохиргоотой байгаа) Эксел 1/3 гэж харуулна. Тоон нарийвчилсан утгыг томъёоны мөрнөөс харж болно.
3b. Нүдний форматыг Up to two digits буюу бутархайн утгыг хоёр нэгжээр харуулах хэлбэрээр тохируулъя.
Санамж: Нэгэнт бутархайг хоёр нэгжээр харуулахаар нүдний форматыг тохируулсан бол 0 4/11 гэж оруулахад 4/11 гэж зөв харагдана.
4. Эксел нь бутархайн хуваарийг хамгийн бага утгатай байхаар шууд автоматаар боддог. Жишээ нь 2/8 бутархайг Эксел автоматаар ¼ болгож хураана. Хэрвээ та бутархайн хуваарийг 8 хэвээр нь харуулахыг хүсвэл хулганыхаа баруун товчин дээр дарж Format Cells мөрийг сонгоод As eights (4/8) гэсэн мөр дээр дарна.
5. Зарим бутархай тооны хувьд бутархайн хуваарийг гар аргаар тохируулж оруулах шаардлагатай болно. Жишэ нь 40/50 гэсэн бутархайг Эксел автоматаар 4/5 болж хувиргана. Харин та 40/50 хэвээр нь харуулахыг хүсвэл Format Cells функцийн Custom форматыг ашиглаж (# ??/50) гүйцэтгэнэ.
Санамж: Бутархайн хуваарийг 60 болгож өөрчилье гэвэл As sixtieths (30/60) буюу 60 хуваарьтай бутархайг шинээр үүсгэнэ.