Валют, ня-бо формат /Currency vs Accounting/
Валютын формат, нягтлан бодох бүртгэлийн формат нь хоорондоо маш төстэй. Гэвч жижиг ялгаа байдгийг доорх жишээгээр харуулья.
1. Доорх тоонуудыг оруул.
2. Валютын форматыг ашиглахад тоон утгын яг өмнө долларын тэмдэг нэмэгдэнэ.
3. Харин ня-бо форматыг ашиглахад долларын тэмдэг зүүн буланд харагдах бөгөөд 0 утгыг зураасаар харуулна.
Санамж: Валютын формат нь сөрөг тоон утгыг урдаа хасах тэмдэгтэйгээр, эсвэл улаан өнгөөр, эсвэл хаалтан дотор, эсвэл хаалтан дотор улаан өнгөөр харуулах сонголттой байна. Харин ня-бо формат нь сөрөг утгатай тоог хаалтан дотор харуулдаг байна.