Текстийг тоонд хувиргах /Text to number/
Автомат тохиргоогоор текст нь нүдний зүүн буланд, харин тоон утга нь нүдний баруун буланд шахсан байдалтай харагддаг. Энэ жишээгээр текст гэж танигдаж байгаа тоог хэрхэн тоон утгад хөрвүүлэхийг үзэх болно.
1. A1:A4 нүдийг сонгоод нүдний форматыг General болгоно.
2. Текст гэж танигдаж байгаа тоон утга нь өмнөө орхиц тэмдэгтэй байна. Доорх жишээнд А5 дахь нүдний 10 гэсэн утга нь текстэн хэлбэртэй байна. Үүнийг тоон утганд хувиргахын тулд А5 нүдээ сонгоод орхиц тэмдгийг арилгана.
3a. А1:А5 нүдэнд шинэ багана нэмэх замаар дээрх 1 болон 2 дугаар алхамыг хослуулж хэрэглэж болно. Ингэж хийснээр Экселд тоон утга оруулж байгаа юм шүү гэдгээ мэдэгдэж байгаа юм. Хоосон нүдийг хуул.
3b. A1:A5 сонгоод хулганыхаа баруун товч дээр дарж, Paste Special мөрийг сонго.
3c. Add нүдийг сонго
3d. OK товчийг дар.
Үр дүн нь ингэж харагдана: Бүх утгууд баруун буланд шахагдсан байх бөгөөд тоон утгаар танигдаж байна.
4a. Та мөн VALUE функцийг ашиглаж болно.
4b. Өөр нэг жишээ авъя. Right буюу баруунаас талаас нь утгыг таслаж авах функцийг ашиглан VALUE функциэр тасдаж авсан утгаа тоон утгад хөрвүүлж бас болно.