Тоон утгыг тексэд хөрвүүлэх /Numbers to Text/
Автомат тохиргоогоор текст нь нүдний зүүн буланд, харин тоон утга нь нүдний баруун буланд шахсан байдалтай харагддаг. Энэ жишээгээр тоон утгыг тексэн утга болгон хэрхин хөрвүүлэхийг харцгаая.
1. A1:A4 нүдийг сонгоод нүдний форматыг Text гэж сонгоно.
2. Эсвэл тоон утгын өмнө орхиц нэмбэл энэ нь текст гэж танигдах болно.
3a. Хэрвээ тоон утган дээр текст нэмж бичсэн боловч тоон утга хэвээр нь харагдуулахыг хүсвэл TEXT функцийг ашиглаж болно. TEXT функцийг ашиглаагүй тохиолдолд үр дүн нь ингэж харагдана:
3b. Харин TEXT функцийг ашигласан бол ингэж харагдана:
Санамж: #,## -г олон оронтой тоог мянгачилж харуулахыг тулд ашигладаг.
3c. Өөр нэг жишээ авъя. Percentage буюу хувиар харуулах форматыг сонго.
Санамж: 0 гэж бичвэл тоог бүхэлтгэнэ. Харин 0.0 гэвэл тоон утгыг аравтын бутархайгаар харуулна.0.00 гэвэл зуутын бутархай хүртэл нарийвчлан харуулах гэх мэтээр үргэлжилнэ.
3d. Дахиад нэг жишээ авъя. Нүдийг огнооны форматаар оруул.
Санамж: m, d, y –ны тоог ихэсгэж багасгах огнооны харагдах хэлбэрийг өөрчилж болдог.