Өөрийн хүссэн форматыг үүсгэх /Custom number Format/
Эксел Валют, Ня-бо, Огноо, Цаг, Хувь гээд олон төрлийн бэлэн форматыг санал болгодог. Гэхдээ эдгээр дунд танд тохирох формат байхгүй тохиолдолд та өөрөө хүссэн форматаа шинээр үүсгэж болдог байна.
Тэгээр эхэлсэн тоон формат
Жишээ нь та 5 оронтой код оруулж байя гэж бодъё. Үүний тулд заавал 00041 гэж оруулах шаардлагагүй, 41 гэж бичихэд Эксел автоматаар тоон утгын өмнө 000 нэмдэг байхаар формат үүсгэж болно. Үүний тулд:
1. А1 нүдэнд 41 гэж оруул.
2. А1 нүдээ сонгоод хулганыхаа баруун товчийг дарж Format Cells мөрийг сонгоно.
3. Custom гэсэн мөрийг сонго.
4. Type гэсэн мөр дээр 00000 гэж бич.
5. OK товчийг дарна.
Санамж: Эксел үүсгэж буй формат чинь хэрхэн харагдахыг шууд харуулж байдаг(Sample гэсэн үгийн дор харагдах болно).
Үр дүн нь ингэж харагдана:
Санамж: А1 нүд 41 гэсэн тоон утгыг агуулж байгаа. Бид харагдах байдлыг өөрчилснөөс биш цаад утгыг өөрчлөөгүй.
Бутархай тоо
Та тоон утгын таслалаас хойшхи бутархай тооны нэгжийн оронг өөрийн хүссэнээр тохируулж болно. 0 гэвэл бутархай тоог бүхэлтгэнэ. 0.0 гэвэл тоон утгыг аравтын бутархайгаар харуулна. 0.00 гэвэл тоон утгыг зуутын бутархай хүртэл нарийвчлах гэх мэтээр үргэлжилнэ.
1. А1 нүдэнд 839.1274 гэсэн утгыг оруул.
2. 0.00 гэсэн шинэ формат үүсгэ.
Текст нэмэх
Тоон утган дээр текст нэмэх боломжтой. Доорх жишээнд "ft" гэсэн текстийг нэмье.
1. А1 нүдэнд 839.1274 утгыг оруул.
2. 0.0 "ft" гэсэн шинэ формат үүсгэ.
Санамж: Бид зөвхөн тоон утгын харагдах байдлыг өөрчилсөн бөгөөд анх таны оруулсан тоо хэвээрээ байгаа гэдгийг санаарай.
Том дүнтэй тоон утга
Том дүнтэй тоон утгыг хэрхэн харуулахыг та мөн өөрчилж болно. Нэг таслалыг (,) ашиглан мянгатын орноор харуулна. Хоёр таслалыг ашиглан (,,) саятын орноор харуулна.
1. A1, B1, C1 болон D1 нүднүүдэд: 1000000, 2500000, 81000000 and 700000 гэсэн утгыг оруул.
2. 0.0,, "M" гэсэн шинэ формат үүсгэ.
Санамж: 0.0 гэсэн нь нүдэнд оруулсан тоон утгыг аравтын бутархайгаар харуулж, "M" гэсэн нь тоон утгын ард M үсэг нэмнэ гэсэн тохиргоо билээ.
Утгыг давтах
Од (*) бичээд араас нь оруулсан утга нь нүдийг дүүртэл давтагдах болно.
1. А1 нүдэнд Hi гэж бич.
2. @ *- гэсэн шинэ формат үүсгэ.
Санамж: @ тэмдэгтийг текстэн утга оруулах тохиолдолд ашиглана.
Өнгө
Эерэг тоон утга, сөрөг тоон утга, тэг утга, текст ямар форматтай байхыг нэг удаагийн форматаар шийдэж болно. Үүний тулд шинэ формат үүсгэхдээ тус бүрийг нь цэг таслалаар (;) тусгаарлана.
1. A1, B1, C1 болон A2 нүднүүдэд 5000000, 0, Hi, мөн -5.89 гэсэн утгуудыг оруул.
2. [Green]$#,##0_);[Red]$(#,##0);"zero";[Blue]"Text:" @ гэсэн шинэ формат үүсгэ.
Санамж: #,## -ээр том дүнтэй тоог мянгачилж харуулахад ашиглана. Тоон утгын ард зай авахын тулд доогуур зураас "_" –ыг. Хэдэн удаа доогуур зураас бичнэ, тэр тоогоор зай авна. Дээрх жишээ дээр бид доогуур зураасны араас хаалт авсан ")" авсан байгаа. Ингэснээр эерэг утгатай тоон утга нь доорх сөрөг утгатай тоотой харалдаа байрлаж харагдах юм. Цэг таслал (;) –аар тусгаарласан хоёр хэсэг форматыг ашигласнаар зөвхөн эерэг болон сөрөг тоон утгуудын форматыг өөрчилж байна. Харин цэг таслалаар тусгаарласан 3 форматыг ашиглан эерэг болон сөрөг тоон утгуудыг төдийгүй тэг утгын форматын өөрчилж байна.
Огноо, цаг
Огноо, цаг минутын форматыг та мөн хүссэнээрээ өөрчилж болно. Гэхдээ эхлээд Огнооны бэлэн форматыг ашиглая.
1. А1 нүдэнд 42855 гэж оруул.
2. А1 нүдээ сонгоод хулганыхаа баруун товчийг дарж Format Cells гэж сонгоно.
3. Date гэж ороод Long Date гэснийг сонго.
Санамж: Ямар байдлаар харагдах нь Sample гэсэн үгийн дор шууд харагдана.
4. Custom гэсэн мөрийг сонго.
5. mm/dd/yyyy, dddd гэсэн шинэ формат үүсгэ.
6. OK товчийг дар.
Үр дүн нь ингэж харагдана:
Ерөнхий санамж: Таны шинээр үүсгэсэн формат тухайн файлд хадгалагддаг. Харин үүсгэсэн формат бүхий утгыг өөр файл руу хуулах үед формат нь мөн давхар хуулагдаж, хуулсан файл дээр автоматаар үүсдэг байна.