Нүдний загвар буюу /Cells Style/
Нүдний загварыг бэлэн байгаа загвараар өөрчилж болно.
1. Жишээ нь B2 нүдийг сонго.
2. Home цэсний Styles бүлгээс бэлэн загваруудаас аль нэгийг сонго.
Үр дүн нь ингэж харагдана.
Та мөн өөрийн хүссэн загварыг үүсгэж болох бөгөөд үүний тулд дараах алхамуудыг гүйцэтгээрэй.
3. Home цэсний Styles бүлэг рүү ороод доошоо заасан сум дээр дарна.
Доош гүйлгэхэд маш олон сонголт байгааг та харах болно.
4. New Cell Style буюу Шинэ загвар гэсэн товч дээр дар.
5. Загварын нэрээ өгөөд Format товчийг дарж Тоон утгын формат, Утгын нүдэнд байрших байршил, Үсгийн фонт, Хүрээ, дэвсгэр өнгө болон тухайн нүдийг хамгаалах Protection хийх зэргийг тодорхойлно. Эдгээр үзүүлэлтүүдийг өөрийн хүссэнээр өөрчлөх эсэхээ харалдаа үзүүлэлтүүдийн өмнө чагталж, эсвэл чагтыг арилгаснаар шийднэ.
6. OK товчийг дар.
7. Home цэсний Styles бүлэгт таны үүсгэсэн загвар орсон байгаа нь харагдаж байна.
Үр дүн нь ингэж харагдана:
Санамж: Загвар дээр хулганыхаа баруун товчийг дарж тухайн загварыг өөрчилж, эсвэл устгаж болно. Загварыг өөрчлөхөд тухайн загварыг ашигласан бүх нүд автоматаар өөрчлөгдөх тул таны цагийг ихээхэн хэмнэх болно. Шинээр үүсгэсэн загвар нь тухайн файлдаа хадгалагддаг тул шинэ файл руу загвараа хуулахын тулд Home цэсний Styles бүлэг рүү ороод доошоо заасан сум дээр дараад Merge Styles (New Cell Style доор байгаа) товчийг дарж өмнөх файлаас загварыг хуулна (ингэхдээ загвар анх үүсгэсэн файл нь нээлттэй байх шаардлагатайг анхаараарай).