Themes буюу Ерөнхий загвар
Эксел програм нь файлын ерөнхий загварын ганц товч дараад л солих боломжийг танд олгодог. Ерөнхий загвар болгон 12 өнгөтэй, 2 төрлийн үсгийн фонттой (Гарчиг болон үндсэн текст), дүрс болон SmartArt-ын өөр өөр сонголттой байдаг.
1. Page Layout цэсний Themes бүлгээс стандарт ерөнхий загварын сонголтуудыг харж болно.
2. Home цэсний Font бүлгээс Ерөнхий загварын өнгө, үсгийн фонтыг (Тухайн Ерөнхий загварын фонт нь Гарчгийн хувьд Calibri Light, үндсэн текстийн хувьд Calibri болох нь харагдаж байна) харж болно.
3. Page Layout цэсний Themes бүлгээс Themes товчийг дар.
4. Home цэсний Font бүлгээс тухайн Ерөнхий загварын өнгө, үсгийн фонтыг харж болно (тухайн Ерөнхий загварын үсгийн фонт нь Impact, Gill Sans MT байна).
Санамж: Page Layout цэсний Themes бүлгийн Colors товч дээр дараад Customize Colors мөрийг сонгож Ерөнхий загварын өнгийг өөрчилж, эсвэл Fonts товч дээр дарж Customize Fonts мөрийг сонгож үсгийн фонтыг өөрчилж болно. Themes товчийг дарж Save Current Theme мөр дээр дарахад шинээр өөрчилсөн Ерөнхий загвар нь Ерөнхий загварын жагсаалтад хадгалагдана. Та энэхүү хадгалсан Ерөнхий загвараа Word болон PowerPoint дээр ашиглаж болно шүү!