Хайх, Сонгох буюу Find & Select
Эксел програм дээр Find, Replace буюу Хайх, Солих функцийг ашиглан текст хайж, өөр текстээр солих үйлдлийг хялбар хийж болдог. Мөн Go To Special функцийг ашиглан тодорхой томъёо, тайлбар, нөхцөлт формат буюу conditional formatting, тогтмол утга бүхий нүдийг хайж олоход ашиглана.
Хайх
Текстийг түргэн хайж олохын тулд дараах алхамуудыг гүйцэтгээрэй.
1. Home цэсний Editing бүлэг дээрээс Find & Select товчийг сонго.
2. Find мөрийг дар
Ингэхэд 'Find and Replace' цонх нээгдэнэ.
3. Find what мөрөнд хайх утгаа оруулна. Жишээ нь Ferrari гэж бичье.
4. 'Find Next' товчийг дар
Эксел хамгийн анхны тохирлыг харуулна.
5. 'Find Next' товчийг дарахад ижил утга бүхий дараагийн нүдийг харуулна
6. Хайж буй утга бүхий бүх нүдийг олохын тулд 'Find All' товчийг дар.
Солих /Replace/
Текстийг хайж олоод өөр текстээр солихын тулд дараах алхамуудыг гүйцэтгээрэй.
1. Home цэсний Editing бүлгээс Find & Select товчийг дар.
2. Replace мөрийг сонго.
Ингэхэд 'Find and Replace' цонх нээгдэнэ. (Replace цэс сонгогдсон байна).
3. Хайж олох текстээ Find what мөрөнд оруулж ( манай жишээний хувьд Veneno), хайж олсон текстээ солих үгийг Replace with мөрөнд оруулна (манай жишээний хувьд Diablo).
4. 'Find Next' товчийг дарна.
Excel selects Эксел эхний тохирлыг харуулна. Гэхдээ үгийг хараахан солиогүй байгаа гэдгийг анхаараарай.
5. 'Replace' товчийг дарж зөвхөн сонгогдсон нүдний хувьд солих үйлдлийг хийнэ.
Санамж: 'Replace All' товчийг дарахад Veneno гэсэн үгтэй бүх нүд Diablo гэсэн үгээр.
Go To Special функц
Та Экселийн Go To Special функцийг ашиглан тодорхой томъёо, тайлбар, нөхцөлт формат буюу conditional formatting, тогтмол утга бүхий нүднүүдийг сонгож болно. Үүний тулд дараах алхамуудыг гүйцэтгээрэй.
1. Нэг нүд сонго.
2. Home цэсний Editing бүлгээс Find & Select товчийг дарна.
3. Go To Special мөрийг сонго
Санамж: Дээр харагдаж буй Formulas буюу томъёо, Comments буюу тайлбар, Conditional formatting буюу нөхцөлт формат, Constants and Data Validation зэрэг нь шууд хэрэглэх shortcut бөгөөд эдгээр бүгд Go To Special функц руу ороход давхар байгаа гэдгийг санаарай.
4. Formulas мөрийг сонгоод OK товчийг дарна.
Санамж: Томъёоны хариу нь Numbers буюу тоон утга байх, Text буюу текстэн утга байх, Logicals буюу хариу нь Үнэн (TRUE) эсвэл Худал (FALSE) байх, эсвэл Errors буюу алдаатай нүднүүдийг хайж олоход ашиглана.
Дээрх байдлаар сонгоход Эксел томъёо ашигласан бүх нүднүүдийг сонгоно.
Ерөнхий санамж: Хэрэв та Find, Replace эсвэл Go To Special товчийг дарахаас өмнө зөвхөн нэг нүд сонгосон бол Эксел хайлтыг бүхэл хуудасны хувьд хийнэ. Харин нэгээс дээш нүд сонгосон бол хайлтыг зөвхөн сонгосон нүднүүдийн хувьд хийнэ.