Хайх тохиргоо /Find futures/
Хайх тохиргоо
Хайлтыг илүү ахисан түвшинд гүйцэтгэхийн тулд дараах алхамуудыг хийгээрэй.
1. 'Find and Replace' цонхны Options>> нүд дээр дар
2. Find what мөрөнд хайх текстээ оруул. Жишээ нь Ferrari гэж оруулъя.
3. Select Workbook from the Within гэсэн жагсаалтаас Workbook гэж сонгосноор тухайн хайлтыг тухайн файлын бүх хуудсуудын хувьд хийхээр тохируулна.
4. "Match case" үгийн өмнө чагтлахад хайж буй утгатай яг таарч буй утгыг хайна. Ингэж хийснээр зөвхөн Ferrari гэсэн үгтэй нүдийг олох бөгөөд харин ferrari гэсэн үгтэй нүдийг алгасах юм.
5. "Match entire cell contents' мөрний өмнө чагтлахад зөвхөн "Ferrari" гэсэн үгтэй нүдийг хайж олно. Тэгэхээр "Car Ferrari", "Ferrarii" эсвэл "Ferrari " гэж хойноо зай авсан утгуудыг олохгүй алгасах болно. Furthermore,
6. Асуултын тэмдэг (?)-ийг ашиглан зөвхөн нэг үсэг нь өөр байхаар хайж болно. Жишээ нь F?rrari гэж хайх утгыг оруулбал Ferrari, Forrari, Farrari гэх мэт үгтэй нүднүүд олдох болно. Харин Од (*) тэмдгийг ашиглан нэг болон түүнээс дээш үсэг нь өөр байх утгуудыг хайхаар тохируулж болно. Жишээ нь F*rrari гэж хайх утгыг оруулбал Ferrari, Foorrari, Faaaaaarrari, гэх мэт утгатай нүднүүд олдоно.