Ялгаатай мөрүүд буюу Row differences
Энэ жишээгээр бусдаас өөр утга бүхий нүднүүдийг хэрхэн тодруулж харуулахыг сурах болно..
1. A1:C15 –ийг сонгохын тулд A1 нүдийг сонгоод C15 хүртэл хулганыхаа товчийг дарсан чигтээ чирнэ.
Санамж: Бид A1:C15 мөрүүдийг сонгохдоо анх А1 нүдийг сонгосон тулд А1 нь идэвхитэй нүд юм (идэвхитэй нүдээ солихын тулд ENTER эсвэл TAB товчлууруудыг ашиглаарай). А1 нь идэвхитэй нүд тул харьцуулалт хийх багана нь A багана юм.
2. Home цэсний Editing бүлгээс Find & Select товчийг дар.
3. Go To Special мөрийг сонго.
4. Row differences мөрийг сонгоод OK товчийг дар.
Доорх жишээнд 2 дугаар мөрний хувьд Эксел В2 нүдийг сонгосон байна. Учир нь В2 нүдэн дэх 523 гэсэн утга нь А баганын А2 нүдэнд байгаа 522 гэсэн утгаас ялгаатай байна.
4 дүгээр мөрний хувьд Эксел В4 болон С4 нүднүүдийг сонгосон байна. Учир нь 725 гэсэн утга нь А4 дэх нүдний 723 гэсэн утгаас ялгаатай юм гэх зарчмаар сонгогджээ.
5. Home цэсний Font бүлэг дээрээс сонгогдсон нүднүүдийн дэвсгэр өнгийг цэнхэр болгоё.
Үр дүн нь ингэж харагдана: