Зөвхөн ил харагдаж буй нүднүүдийг хуулах
Эксел нь ил байгаа болон нуусан нүднүүдийг ялгалгүй бүгдийг хуулах автомат тохиргоотой. Гэхдээ зөвхөн ил харагдаж буй нүднүүдийг хуулах боломж бас байдаг. Доорх жишээнд 2 дугаар мөрийг нуусан байна.
А1-А4 нүднүүдийг хуулж тавихад үр дүн нь дараах байдалтай харагдана:
Харин зөвхөн ил харагдаж буй нүднүүдийг хуулахын тулд дараах алхамуудыг гүйцэтгээрэй.
1. A1:A4 нүднүүдийг сонго.
2. Home цэсний Editing бүлгээс Find & Select товчийг дарна.
3. Go To Special мөрийг сонго.
4. Visible cells only буюу Зөвхөн ил харагдаж буй нүднүүд гэсэн мөрийг сонгоод OK товчийг дарна.
Ингэхэд Эксел зөвхөн ил харагдаж буй нүднүүдийг сонгоно.
5. Ctrl + c товчийг зэрэг дарж сонгосон нүднүүдээ хуулна.
6. A6 нүдийг сонгоод Ctrl + v товчийг зэрэг дарж хуулснаа тавина.
Үр дүн нь ингэж харагдана: