Экселийн загвар буюу Templates
Эксел файлыг шинээр үүсгэхийн оронд бэлэн загвар ашиглаж болно. Эксел хэд хэдэн төрлийн загварыг үнэгүй санал болгож байдаг.
Бэлэн загвар
Бэлэн загвар ашиглан шинээр файл үүсгэхийн тулд дараах алхамуудыг гүйцэтгээрэй.
1. File цэснээс New мөр дээр дараад шинэ файл үүсгээрэй.
2. Search буюу хайлтын нүднээс онлайн загварыг хайж эсвэл бэлэн харагдаж байгаа загваруудаас сонгоно.
3. Create буюу Үүсгэх товчийг дарж загвараа татаж авна.
Эксел энэ загвар дээр суурилсан Academic calendar (any year)1.xlsx файлыг үүсгэх болно.
Загвар үүсгэх
Хэрвээ та өөрөө загвар шинээр үүсгэсэн бол үүсгэсэн загвараа Templates folder буюу Загварын хавтаст хадгалж болдог. Үр дүнд нь та энэхүү загвараа ашиглан шинээр файл үүсгэх боломжтой.
Загвар үүсгэхийн тулд дараах алхамуудыг гүйцэтгээрэй.
1. Файл шинээр үүсгэ.
2. File цэснээс Save As мөрийг сонго.
3. Browse товчийг дар.
4. File name мөрөнд Файлын нэрээ өгнө.
5. Save as type цэснээс Template (*.xltx) гэснийг сонгоно.
Эксел Загварын хавтас буюу Templates folder-ыг идэвхижүүлдэг. Загварын хавтас компьютер дээр хаана байгааг анзаараарай. Ерөнхийдөө доорх зам дээр байдаг:
C:\Users\\Documents\Custom Office Templates
6. Save товчийг дар.
Эксел энэхүү загвар дээр үндэслэн WeddingBudget1.xlsx файлыг үүсгэнэ.
Санамж: Тухайн загварт өөрчлөлт оруулахын тулд File цэснээс Open нүд дээр дарж, Browse товч дээр дараад загварыг нээнэ. Файлд өөрчлөлт оруулаад хадгална