Төсөв буюу Budget
Энэ жишээгээр Эксел дээр Төсөв хэрхэн үүсгэхийг сурцгаая.
1. А баганад орлого, зарлагыг төрлөөр нь жагсааж бичнэ.
Санамж: Home цэсний Font бүлгийг ашиглан текстийн фонтын хэмжээ, стилийг өөрчлөөрэй. Мөн А1 нүд дэх гарчгийн фонтын хэмжээг томосгоорой.
2. B2 нүдэнд Jan гэж оруул. Дараа нь B2 нүдээ сонгоод нүдний баруун доод булан дээр дараад M2 нүд хүртэл чирнэ.Ингэхэд Эксел автоматаар саруудыг нэмнэ.
3. Дурын тоон утгуудыг оруул.
4. В6 нүдэнд SUM томъёог оруул. Энэ үйлдлийг гүйцэтгэхийн тулд В6 нүдээ сонгоод тэнцүүгийн тэмдэг (=) тавьж, SUM гэж бичэн хаалт нээгээд, хаалтан дотор B4:B5 сонгож оруулан хаалтаа хаагаад, Enter дарна.
Санамж: Home цэсний Font бүлэг дээрээс нүдний дээд хүрээг сонгож тавиарай.
5. B6 нүдийг сонгон нүдний баруун доод булан дээр дараад M6 нүд хүртэл чирнэ. Ингэхэд Эксел томъёо болон нүдний дээд хүрээ бүгдийг хуулна.
6. O4 нүдэнд SUM функцийг оруулна. Үүний тулд O4 нүдээ сонгоод =SUM( гэж бичээд B4:M4 нүдийг сонгоод хаалтаа хаан, Enter дарна.
7. O4 нүдний баруун доод буланд дараад O6 нүд хүртэл чирнэ.
8. Expenses буюу Зардлын жагсаалтын хувьд 4-өөс 7 хүртэл алхамыг давтан гүйцэтгээрэй.
9. Short/Extra буюу Ашиг/Алдагдал нэртэй шинэ мөр үүсгэ.
Тайлбар: Энд бид 0-ээс их байх, 0-ээс бага байх нөхцөлтэй хоёр нөхцөлт форматын дүрмийг шинээр үүсгэсэн байгаа. Нөхцөлт форматыг хэрхэн үүсгэхийг энэхүү цуврал хичээлээр бид үзээгүй боловч англи хэл дээр нь та үзэхийг хүсвэл conditional formatting дараад ороорой.