Нэхэмжлэх үйлдэх /Invoice/
Энэ хичээлээр Эксел дээр хэрхэн нэхэмжлэх үүсгэхийг сурцгаах болно.
1. Бидний үүсгэх нэхэмжлэх 3 баганын өргөнтэй байна. А багана нь 417 пиксель. B багана нь 70 пиксель, C багана нь 90 пикселийн тус тус хэмжээтэй байна. Баганын толгойн баруун өнцөг дээр нь дарж баганын өргөний хэмжээг тохируулж болно.
2. Доорх өгөгдлүүдийг оруулна.
3. Home цэсний Font бүлгээс командуудыг сонгож үсгийн хэмжээ, фонт, үсгийн стиль, нүдний хүрээ, дэвсгэр өнгө зэргийг сольж болно.
4. Эксел нүднүүдийн саарал хүрээ gridline-г арилгахын тулд А1 нүдний зүүн дээд буланд байрлах дөрвөлжин дээр дарж Эксел хуудсыг бүхэлд нь идэвхжүүлээд нүднүүдийн дэвсгэр өнгийг цагаанаар солино.
5. Home цэсний Alignment бүлгээс текстийг хэрхэн байршуулах сонголтоо хийнэ.
6. C13:C32 нүдийг сонгоод тоон утгын форматыг Accounting болгож солиорой. Тоон форматыг хэрхэн солих хичээлийг энэхүү цувралын 5 дугаар хичээлээс үзэж болно.
7. C4 нүдэнд TODAY функцийг оруулна.
8. Enter the SUM function into cell C32 нүдэнд SUM функцийг оруулна. Энэ үйлдлийг гүйцэтгэхийн тулд С32 нүдээ сонгоод =SUM( гэж бичээд C13:C31 нүдийг сонгож, хаалтаа хаагаад Enter дарна.