Бэлэн загварууд буюу Default Templates үүсгэх
Book.xltx мөн Sheet.xltx нэртэй тусгай загваруудын файлыг шинээр үүсгэж XLStart нэртэй хавтаст хадгалаарай. Ингэснээр Эксел Book.xltx загварын файлыг шинээр Эксел файл үүсгэхэд ашиглаж, харин Sheet.xltx загварын файлыг шинээр Эксел хуудас үүсгэхэд ашиглах болно.
Book.xltx загварын файл үүсгэх
Book.xltx файлыг үүсгэхийн тулд дараах алхамуудыг гүйцэтгээрэй.
1. Шинээр файл үүсгэ. Эхний хуудасны бүх нүдний өндөр нь 30 пиксель байхаар өөрчил.
Санамж: Энэ файлд та толгой, хөл нэмэх, стилийг өөрчлөх, хуудас устгаж нэмэх гэх зэргээр хүссэн өөрчлөлтөө хийж болно шүү.
2. File цэс рүү ороод Save As мөр дээр дарна.
3. Browse товчийг дар.
4. File name гэсэн мөр дээр Файлын нэрийг Book гэж өгнө.
5. Save as type буюу файлыг хадгалах төрөл сонгох цэснээс Excel Template (*.xltx) буюу Эксел загвар гэсэн мөрийг сонгоно.
Ингэхэд Эксел тухайн загварыг хадгалах хавтасны хаягийг харуулна. Хавтасны хаяг нь юу болохыг анзаарч хараарай. Тухайн загварыг XLStart нэртэй хавтаст хадгалах ёстойг анхаараарай. Ер нь энэ хавтас нь доорх хаягаар байх нь түгээмэл байдаг:
C:\Users\\AppData\Roaming\Microsoft\Excel\XLSTART
6. Save товчийг дар.
7. Экселээ хаагаад шинээр нээнэ.
Ингэхэд Эксел нь таны үүсгэсэн Book.xltx нэртэй загвараар шинэ файл үүсгэсэн байх болно.
Санамж: Цаашид Book.xltx загвараа хэрэглэхгүй байхыг хүсвэл тухайн загварын файлаа XLStart хавтаснаас устгахад л болно. Хэрэв тухайн загварын файлд өөрчлөлт оруулахыг хүсвэл File цэсний Open мөрийг сонгож Browse товч дээр дараад загварын файлаа нээнэ. Хүссэн өөрчлөлтөө оруулаад хадгална.
Sheet.xltx үүсгэх
Өмнөх бүх алхамуудыг давтана. Гагцхүү нэг л хуудастай загварын файл үүсгэж Sheet.xltx гэсэн нэр өгнө гэдгээ санаарай. Энэхүү загварын файл нь Эксел файл дээр шинээр хуудас үүсгэх үед энэхүү загварын файлтай адил хуудас үүсэх болно.