Data Validation буюу Нүдэнд буруу утга оруулахаас хамгаалах функц
Data Validation функцийн тусламжтайгаар тухайн нүдэнд зөвхөн тодорхой нэг утгыг оруулах тохиргоог гүйцэтгэх боломжтой.
Data Validation функцийг хэрэглэх жишээ
Энэ жишээнд бид С2 нүдэнд зөвхөн 0-ээс 10 хүртэл бүхэл тоон утгыг оруулах жишээг үзэх болно.
Data Validation дүрмийг үүсгэх
Data Validation дүрмийг үүсгэхдээ дараах алхамуудыг гүйцэтгээрэй.
1. C2 нүдийг сонго.
2. Data цэсний Data Tools бүлгээс Data Validation товчийг дарна.
Settings цэсний:
3. Allow гэсэн жагсаалтаас Whole number гэснийг сонгож зөвхөн бүхэл тоог хүлээн зөвшөөрөхөөр тохируулна.
4. Data гэсэн жагсаалтаас between буюу хооронд гэсэн утгыг сонгоно.
5. Minimum буюу хамгийн бага утгыг 0 гэж Maximum буюу хамгийн их утгыг 10 гэж оруулна.
Input Message буюу Заавар оруулах цэс
Хэрэглэгч тухайн нүдийг сонгоход ямар утга оруулах зааврыг харуулж болдог. Энэхүү зааврыг Input Message цэсэн дээр тохируулна.
Input Message цэсэн дээр:
1. 'Show input message when cell is selected' гэсэн мөрний өмнө чагтыг сонгоно. Ингэснээр тухайн нүдийг сонгоход хэрэглэгчид зааврыг үзүүлэх юм.
2. Гарчгийн нэрийг Title мөрөнд оруулна.
3. input message нүдэнд тухайн нүдийг сонгоход гарах зааврыг бичнэ.
Алдааны сануулга буюу Error Alert
Хэрэв хэрэглэгч Зааврыг анхааралгүй буруу утга оруулбал алдааны сануулгыг харуулдаг.
Error Alert цэс дээр:
1. 'Show error alert after invalid data is entered' гэсэн мөрний өмнө чагтлахад буруу утга оруулсан тохиолдолд алдааны сануулга гарч ирэхээр тохируулна.
2. Гарчгийн нэрээ өгнө.
3. Алдааны сануулганы мессэжийн утгыг оруулна.
4. OK товчийг дарна.
Data Validation функцийн үр дүн
1. C2 нүдийг сонгоно.
2. 10-аас их тоон утга оруулаад үз.
Үр дүн нь ингэж харагдана:
Санамж: Тухайн нүднээс data validation функцийг арилгахыг тулд нүдээ сонгоод Data цэсний Data Tools бүлгээс Data Validation товч дээр дараад Clear All товчийг дарна. Мөн Экселийн Go To Special функцийг ашиглан Data validation функц ашигласан бүх нүднүүдийг хялбар сонгож болно.