Нэг утгыг давхардуулж оруулахаас сэргийлэх /Prevent Duplicate Entries/
Энэ жишээгээр data validation функцийг ашиглан нэг утгыг давхар оруулахаас сэргийлэх аргыг сурах болно.
1. A2:A20 нүдийг сонго.
2. Data цэсний Data Tools бүлгээс Data Validation товчийг дарна.
3. Allow жагсаалтаас Custom гэснийг сонгоно.
4. Formula нүдэн дотор дараах томъёог оруулаад OK товчийг дарна.
Тайлбар: COUNTIF функц нь хоёр нөхцөлтэй. =COUNTIF($A$2:$A$20,A2) гэсэн функц нь A2:A20 нүднүүд дэх утга нь А2 дахь нүдний утгатай адил байгаа эсэхийг шалгана. А2 дахь нүдний утга нь дахин давтагдахыг бид хүсээгүй тул тухайн утга нь зөвхөн нэг байх нөхцөлийг (=1)-ээр тохируулсан. Бид Data Validation товч дээр дарахаас өмнө А2:А20 нүдийг сонгосон тул томъёо эдгээр нүднүүдэд автоматаар хуулагдана. Томъёонд бид absolute reference буюу долларын тэмдэг ($A$2:$A$20) ашигласан тул томъёо автоматаар хуулагдахдаа нүднүүд доош гүйхгүй сонгосон нүднүүд хэвээр үлдэж байгааг анзаараарай.
5. Үүнийг шалгаж үзэхийн тулд A3 нүдийг сонгоод Data Validation товч дээр дараад үз.
Томъёоноос харахад А3 нүдэнд оруулсан утга нь А2:А20 нүднүүдэд давхардахгүй болохыг шалгаж байна.
6. А2:А7 нүдэнд байгаа нэхэмжлэхийн дугаараас аль нэгийг А8 нүдэнд давтан оруулаад үзээрэй.
Ингэхэд Эксел нь алдааны сануулга бүхий цонхыг үзүүлж, ийм дугаартай нэхэмжлэх аль хэдийн бичигдсэн болохыг танд сануулах болно.
Санамж: Заавар болон алдааны анхааруулгыг өөрчлөхийн тулд Input Message болон Error Alert цэс рүү хандаарай.