Хоорондоо хамааралтай доошоо задардаг жагсаалт үүсгэх
Энэ жишээгээр хоорондоо хамааралтай жагсаалтыг хэрхэн үүсгэхийг сурах болно. Үр дүнд бид доор үзүүлсэн жишээтэй адил хоорондоо хамааралтай, доошоо задардаг жагсаалт үүсгэх болно. Хэрэглэгч эхний жагсаалтаас Пиццаг сонгоход
Үр дүнд нь хоёр жагсаалтад Пиццаны төрлөөс сонгох боломж бүхий доош задардаг жагсаалт бий болно.
Ийм хоорондоо хамааралтай, доошоо задардаг жагсаалтыг үүсгэхийн тулд дараах алхамуудыг гүйцэтгээрэй.
1. Файлын хоёр дахь хуудсан дээр дараах нэр бүхий нүднүүдийг үүсгээрэй.
2. Эхний хуудсан дээр B1 нүдийг сонгоно.
3. Data цэсний Data Tools бүлгээс Data Validation товчийг дарна.
'Data Validation' цонх гарч ирнэ.
4. Allow жагсаалтаас List буюу Жагсаалт гэснийг сонгоно.
5. Source мөр дотор =Food гэж бичнэ.
6. OK товчийг дарна.
Үр дүн нь ингэж харагдана:
7. Дараа нь E1.
8. Data Validation цонхны Allow мөрнөөс List гэснийг сонгоно.
9. Source мөр дотор =INDIRECT($B$1) гэж бичнэ
10. OK товч дарна.
Үр дүн нь ингэж харагдана:
Тайлбар: INDIRECT функц нь нэр бүхий нүднүүдийг сонгоно. Жишээ нь эхний жагсаалтаас хэрэглэгч нь Chinese гэсэн сонголт хийсэн бол =INDIRECT($B$1) томъёо нь Chinese гэсэн нэр бүхий нүднүүдийг сонгоно. Үр дүнд нь хоёр дахь доош задардаг жагсаалт нь Chinese нэртэй D1:D3 нүдэн дэх хоолны жагсаалтыг харуулах болно.