Функцийн товчлуурууд /F1-F12/
Функцийн товчлууруудыг ашиглан хулгана ашиглалгүй гарын товчлуурыг ашигласнаар зарим үйлдлүүдийг хөнгөвчлөх болно.
F1
Экселийн туслах цэсийг нээнэ.
F2
Идэвхитэй нүдэнд оруулсан утганы хамгийн сүүлийн мөрөнд курсорыг авчирна. Туршиж үзэхийн тулд В6 нүдийг сонгоод F2 товчлуурыг дараарай.
F3
Paste Name буюу Хуулж тавих нэрийн цонхыг нээнэ. Жишээ нь, E2 нүдийг сонгоод =SUM( гэж бичээд F3 товчлуурыг дарж нэрээ сонгоно.
Санамж: Гэхдээ үүнийг хийхийн тулд эхлээд нүднүүдээ сонгоод нэр өгөх хэрэгтэй.
F4
F4 товчийг дарах болгонд cell reference буюу нүдийг хэрхэн түгжих ($-ын тэмдэг ашиглан) хувилбаруудыг харуулах болно. B5 нүдийг сонгоод томъёо оруулах нүдэн дээр дарж G2 нүдний хойно курсороо авчраад F4 товчлуурыг дарж, туршаад үзээрэй.
F5
Энэ товчлуурыг дарахад Go To цонх нээгдэнэ. Жишээ нь, C15 нүдийг сонгоод F5 товчлуурыг дараад Reference мөр дотор C15 гэж бичээд OK товчийг дарна.
F6
Энэ товчлуурыг дарахад хуваагдсан буюу split болсон дараагийн хэсэг рүү шууд очих болно.
F7
Энэ товчлуурыг дарахад Spelling буюу дүрмийн алдаа шалгах цонхыг нээнэ
F8
Энэ товчлуурыг дарахад Extend mode буюу сонгосон нүдний хүрээг өргөжүүлэх горимыг унтрааж, асаана. Extend mode ассан тохиолдолд A1 нүдийг сонгоод →, ↓ товчлууруудыг хэд хэдэн удаа дараад үзээрэй.
Санамж: Extend mode горим унтарсан тохиолдолд SHIFT + →, эсвэл ↓ хэд хэдэн удаа дарна.
F9
Энэ товчлуурыг дарахад файл дээрх бүх томъёог бодож хариу дүнг тавина. Экселийн автомат тохируулгаар холбоотой нүдний утгыг солиход томъёо автоматаар бодож, хариуг автоматаар өөрчилж байдаг. Гар аргаар томъёо бодох горимыг асаасны (Formulas цэсний Calculation бүлэг дотроос Calculations Options товчийг дарж Manual буюу Гар аргаар гэсэн мөрийг сонгоно) дараа A1 нүдний утгыг 5-аас 6 болгож солиорой.
F9 товчлуурыг дар
Санамж: Хэрэв та нүдний утгыг өөрчилбөл F9 товчлуурыг дарахад томъёо нь томъёоны үр дүнгээр солигдоно.
F10
Энэ товчлуурыг дарахад Экселийн цэсийг гарын товчлуураар сонгох боломжийг харуулна (үүнийг ALT товч дарж мөн гүйцэтгэж болно).
F11
Энэ товчлуурыг дарахад сонгож авсан хүснэгтээр график байгуулна.
F12
Энэ товчлуурыг дарахад Brings up the Save As буюу Хадгалах горимын цонхыг нээнэ