Хэвлэх буюу /Print/
Энэ хичээлээр та Эксел файлыг хэрхэн хэвлэх, мөн нэн чухал хэвлэх тохиргоонуудын талаар үзэх болно.
Эксел файл хэвлэх
Эксел файлаа хэвлэхийн тулд дараах алхамуудыг гүйцэтгээрэй. 1. File цэснээс Print мөр дээр дарна. 2. Хэвлэгдэх дараагийн эсвэл өмнөх хуудсыг харахын тулд цонхны доор байрлах 'Next Page' буюу Дараагийн хуудас, эсвэл 'Previous Page' буюу Өмнөх хуудас гэх товчийг дарна.
3. Тухайн хуудсаа хэвлэхийн тулд Print нэртэй том товч дээр дарна.
Хэвлэх зүйлээ сонгох
Хуудсаа бүхэлд нь хэвлэхийн оронд зөвхөн сонгосон нүднүүдээ хэвлэж болдог. Үүний тулд: 1. Эхлээд хэвлэхийг хүссэн нүднүүдээ сонгоно. 2. Дараа нь Print цонхныхоо Settings нэртэй доош задардаг цэснээс Print Selection гэсэн мөрийг сонгоно.
3. Ингээд сонгосон хэсгээ хэвлэхийн тулд Print гэсэн том товчийг дарна.
Санамж: Та хэд хэдэн идэвхитэй хуудсыг Settings цэсний Print Active Sheets сонголтыг ашиглан хэвлэж (Хэд хэдэн хуудсыг зэрэг идэвхижүүлэхийн тулд CTRL товчлуураа дарж байгаад идэвхижүүлэх хуудсаа Экселийн хуудасны доод булангийн цэснээс сонгоно) эсвэл файлаа Settings цэсний Print Entire Workbook сонголтыг ашиглан бүх хуудсаар нь хэвлэж болно. Цэсний Pages гэсэн мөрний ард хэвлэхийн хүссэн хуудасныхаа дугаарыг оруулж өгч болно. Жишээ нь, Pages гэсэн нүдэнд 2 to гэсэн нүдэнд 2 гэж оруулбал зөвхөн 2 дугаар хуудсыг хэвлэх болно.
Олон хувь хэвлэх
Нэгээс олон хувь хэвлэхийн тулд дараах алхамыг гүйцэтгээрэй. 1. Prints цэсний Copies гэсэн нүдний ард хэдэн хувь хэвлэх тоогоо сонгоно. 2. Олон хуудастай файлыг олон хувь хэвлэхдээ хувь тус бүрээр нь салангид буюу Collated эсвэл хуудас тус бүрээр нь буюу Uncollated гэсэн хувилбарыг аль нэгийг сонгоно. Жишээ нь, та 6 хувь хэвлэж байгаа бол Collated гэсэн сонголт нь эхлээд эхний хувийг хэвлэж дуусаад дараагийн хувиа хэвлэж эхлэх дарааллаар хэвлэж дуусган. Харин Uncollated хувилбарыг сонгосон бол эхний хуудсыг 6 хувь хэвлэсний хойноос 2 дугаар хуудсыг 6 хуудас гэх мэтээр хэвлэх дарааллаар хэвлэж дуусгана.
Цаасны байрлал
Та хэвлэх зүйлээ цаасаа босоо байрлуулж (Portrait Orientation буюу цөөн багана, олон мөртэй), эсвэл цаасаа босоогоор байрлуулж (Landscape Orientation буюу олон багана, цөөн мөртэй) хэвэлнэ.
Хуудасны захаас зай авах
Хуудасны захаас авах зайны хэмжээг тохируулахын тулд дараах алхамыг гүйцэтгээрэй. 1. Хуудасны захаас зай авах автомат тохируулгуудын (Normal буюу Энгийн, Wide буюу Өргөн, эсвэл Narrow буюу Нарийн) гэсэн сонголтын аль нэгийг Margins гэсэн доош задардаг цэснээс сонгох боломжтой. 2. Эсвэл хуудасны захаас авах зайг тодорхойлсон шугамыг харуулахын тулд Print цонхны баруун доод буланд байгаа 'Show Margins' товчийг дарна
Хэмжээг томсгож, эсвэл багасгаж хэвлэх
Хэрэв та нэг хуудсан дээр илүү олон багана, мөр багтааж хэвлэхийг хүсвэл дараах алхамыг гүйцэтгээрэй. 1. Scaling доош задардаг цэснээс 'Fit Sheet on One Page' буюу Нэг хуудсанд багтаах гэсэн мөрийг сонгоно.
Санамж: Та нэг хуудсыг хоёр болон түүнээс дээш хуудсанд багтаан, томруулж хэвлэх боломжтой. Үүний тулд Custom Scaling Options гэсэн мөр дээр дараад хэдэн хувиар томруулж харуулахаа гараар тохируулж, эсвэл хэдэн хуудсанд багтаан хэвлэхээ тохируулах боломжтой.