Хэвлэх файлын харагдац /Workbook Views/
Эксел нь файлын харагдах байдлыг Normal буюу Энгийн, Page Layout буюу Хэвлэмэл хуудсаар харагдац, эсвэл Break Preview буюу Таслагдсан хэсгээр нь харуулах хувилбаруудыг санал болгодог .
Энгийн харагдац буюу Normal
1. View цэсний Workbook Views бүлгээс Normal товчийг дарна
Үр дүн нь ингэж харагдана:
Санамж: Та файлын харагдах байдлын аль нэг хувилбарыг сонгосны дараа Энгийн харагдац Normal руу буцвал Эксел Энгийн харагдац дээр хуудсыг таслах шугам буюу page break-ийг харуулдаг. Эдгээр шугамыг нуухын тулд Эксел файлаа хаагаад дахин нээж болно. Харин бүрмөсөн нуухын тулд File цэсний Options гэж ороод Advanced мөр дээр дарж, Display options for this worksheet гэсэн цэс хүртэл доош гүйлгээд Show page breaks гэсэн мөрний өмнөх чагтыг арилгана.
Таслагдсан хэсгээр нь харах буюу Page Break Preview
Хэвлэмэл хуудсаар харах хувилбарын тусламжтай тухайн файл нь цаасан дээр хэрхэн хэвлэгдэн гарахын та харах боломжтой.
1. View цэсний Workbook Views бүлгээс Page Break Preview хувилбарыг сонгоно.
Үр дүн нь ингэж харагдана:
Санамж: Page breaks буюу хуудсыг тусгаарлах тасархай зураас дээр дарж зөөснөөр нэг хуудсанд багтах хэмжээг өөрчилж болно. Гэхдээ нэг хуудсанд хэтэрхий их мэдээлэл оруулах зорилгоор ийм өөрчлөлт хийх нь үсэг нь уншигдахааргүй жижиг хэвлэгдэж болзошгүйг анхаараарай. Эксел нь дээрээс нь доош хэвлэх автомат тохируулгатай. Өөрөөр хэлбэл, эхний хуудсанд багтсан багануудыг доош нь мөр дуустал хэвлээд, дараагийн хэсэгт багатсан багануудыг үргэлжлүүлэн хэвлэнэ гэсэн үг юм. Энэ автомат тохируулгыг өөрчлөхийн тулд File цэсний Print мөр лүү ороод цонхны хамгийн доод талын Page Setup гэсэн мөр дээр дарж нээгдсэн цонхны Sheet цэснээс tab, under Page order буюу Хуудасны дараалал гэсэн мөрний доороос Over, then down буюу Зүүнээс баруун тийш гэсэн дарааллаар хэвлэх хувилбарыг сонгоно.
Хэвлэмэл хуудсаар харуулах буюу Page Layout Page Layout
харагдацийг ашиглан хуудас хаанаас эхэлж, хаана дуусаж байгааг харах, мөн хуудсанд Хөл болон толгой Headers and Footers нэмэх боломжтой.
1. View цэсний Workbook Views бүлгээс Page Layout харагдацийг сонгоно.
Үр дүн нь ингэж харагдана: