Хуудас таслах зураас буюу Page Breaks
Page break буюу хуудас таслах зураас нь хэвлэх хуудас нь хаана дуусаж, дараагийн хэвлэх хуудас нь хаанаас эхлэхийг тодорхойлдог.
Хуудас таслах хөндлөн зураасыг нэмэхийн тулд дараах алхамыг гүйцэтгээрэй.
1. Шинэ хуудасны эхний мөрийг сонго.
2. Page Layout цэсний Page Setup бүлгээс Breaks товчийг дарна.
3. Insert Page Break буюу Хуудас таслах зураас нэмэх гэсэн мөрийг сонгоно.
Шулуун шугамаар тэмдэглэсэн хуудас таслах шугам нь хэрэглэгчийн гараар оруулсан хуудас таслах зураасыг Эксел шулуун шугамаар харуулдаг. Харин автоматаар үүсгэсэн Хуудас таслах шугамыг Эксел тасархай зураасаар харуулдаг.
Санамж: Дээрхтэй адил аргаар Хуудас таслах босоо шугамыг нэмж болно.
4. File цэсний Print мөр дээр дараад хэвлэх харагдацийг харна.
Санамж: Хуудас тусгаарлах хөндлөн шугамыг арилгахын тулд арилгахыг хүссэн хуудас тусгаарлах шугамын доорх нүдийг сонгоод Breaks товч дээр дараад Remove Page Break мөрийг сонгоно. Гараар нэмсэн бүх шугамыг арилгахын тулд Breaks товч дээр дараад Reset All Page Breaks мөрийг сонгоно. Автоматаар үүссэн хуудас тусгаарлах шугамыг арилгах боломжгүйг анхаараарай.