Хөл, толгой буюу Headers and Footers
Энэ жишээгээр хэвлэх хуудас бүрийн дээд хэсэгт (Header) мэдээлэл нэмэх, эсвэл доод хэсэгт (Footer) мэдээлэл хэрхэн нэмэхийг суралцах болно.
1. On the View цэсний Workbook Views бүлгээс Page Layout товч дээр дарж Page Layout гэсэн сонголтыг хийнэ.
2. Add header гэсэн нүдэн дээр дарна.
Ингэхэд Толгой, хөл үүсгэх цэс идэвхижинэ.
3. Design цэсний Header & Footer Elements бүлгээс Current Date товч дээр дарж өнөөдрийн огноог нэмнэ (эсвэл тухайн үеийн цагийг Current time дээр дарж, файлын нэрийг File name дээр дарж, Хуудасны нэрийг Sheet Name дээр тус тус дарж нэмж болно).
Үр дүн нь ингэж харагдана:
Санамж: Хөл, толгойд оруулсан аливаа мэдээллийг файлд Эксел автоматаар шинэчилж байдаг.
4. Хуудасны толгойн зүүн болон баруун хэсэгт мэдээлэл оруулах боломжтой байдаг. Жишээ нь толгойн зүүн хэсэгт дарж компанийнхаа нэрийг оруулж үзээрэй.
5. Тухайн хуудасны дурын нэг хэсэгт дараад хуудсан дээр Толгойн мэдээлэл хэрхэн харагдаж байгааг харах боломжтой.
6. Design цэсний Options бүлэг дээрээс зөвхөн эхний хуудасны хөл толгойг өөрөөр хийх, эсвэл сондгой, тэгш дугаартай хуудасны хөл, толгойг ялгаатай байхаар тохируулах боломжтой.
7. View цэсний Workbook Views бүлгээс Normal дээр дарж буцаад энгийн харагдацийг сонгоно.