Хүснэгтийн толгойг хэвлэх буюу Print titles
Хэрэв таны хийсэн хүснэгт олон хуудас бол хүснэгтийн үргэлжлэл нь хуудас бүр дээр толгой хаягтай хэвлэгдэхээр тохируулах боломжтой.
Хуудас болгон дээр хүснэгтийн толгой хаягийг нэмэхийг тулд дараах алхамыг гүйцэтгээрэй.
1. Page Layout цэсний Page Setup бүлгээс Print Titles товчийг дарна.
Ингэхэд Page Setup цонх нээгдэнэ.
2. Файлын эхний мөрийг хэвлэгдэх хуудас болгоны эхэнд давтахын тулд Rows to repeat at top нүдэн дээр дараад хүснэгтийн толгой хаяг бүхий эхний мөрийг сонгоно.
3. OK товчийг дарна.
Санамж: Дээрхтэй адил аргаар баганыг хэвлэх хуудас болгон дээр давтан харуулж болно.
4. File цэсний Print мөр дээр дараад хэвлэгдэн гарах хуудасны байдлыг харна.
Хүснэгтийн толгой хаягнууд (LastName, Sales, Country болон Quarter) 1 болон 2 дугаар хуудсанд гарсан байгааг та бүхэн харж байна.
Хуудсан дээр голлуулж хэвлэх
Хэвлэх нүднүүдээ хуудсан дээр автоматаар голлуулж харагдуулах тохиргоог хийхийн тулд дараах алхамыг гүйцэтгээрэй.
1. File цэснээс Print мөр дээр дарна.
2. Margins гэсэн доошоо задардаг цэснээс 'Custom Margins' гэж сонгоно.
3. Дараа нь Horizontally буюу хөндлөнгөөр, vertically буюу босоогоор гэсэн мөрнүүдийг өмнө чагтална
4. OK товчийг дарна.